2011-04-01
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Багш хүн төлөвшүүлэхийг хүссэн зан араншинг биеэр үзүүлэх хэрэгтэй. Багш хүн юуны түрүүнд амьд, дараа нь амьдруулагч мөн. Хэлсэн ярьсан бүх зүйл амьдрал дээр хэрэгжихгүй бол хий хоосон зүйл юм. Бидэнд тохиох сайн сайхан бүхэн хүний цагаан сэтгэлээс үүдэлтэй байдагбөгөөд мөн л хүний сэтгэлд тусдаг. Амьдралд хэрэгжихгүй зүйл амнаас гарччихэнд цуурайтаж үгүй болдог. Хүний сэтгэл зүрх сайн сайхан бүхнийг ялгажхүлээж авдаг. Ярьж буй сайхан бүхэн хэрэгжвэл илүү сайн. Багш хүн ангидаа сурагчиддаа зөвлөж буй бүхнээ эхлээд өөрөө хийххэрэгтэй. Ийм байж л сурагчдаас шаардах эрхтэй болно. Ихэнх багш нарынолон нийтэд нөлөөлж чадахгүй байгаагийн гол шалтгаан үүнд байдаг. Сурагчиддаа хоцорч болохгүй гэж сануулж байгаа багш өөрөө хэзээ чхоцордоггүй байх хэрэгтэй. Сурагчиддаа ном унш гэж зөвлөж байгаа багштэднээс 2 дахин их уншдаг байх хэрэгтэй. Сурагчиддаа эмх замбараатай байгэж сануулдаг багш юуны түрүүнд өөрөө ийм байх хэрэгтэй. Сайн зан араншинг бэхжүүлэх Авьяас магтаалаас үүдэлтэй.Хүн бусдын анхаарал татах дуртай байдаг. Ангид үлгэр жишээ зан араншинтай,бусдадаа нөлөөтэй сурагчдаа багш нар нь магтаж, тэдний энэ сайн үйлдлийг ньойшоож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Сайн байна, чамд баяр хүргэе, үнэхээр сайн бэлтгэж ирсэн байна нэхзэрэг өгүүлбэр хэрэглэж болно. Зөв сайн араншингаар багшийн анхаарлыг татаж чадаагүй сурагчид сөрөг,буруу зан араншин гаргаж анхаарлыг өөртөө татдаг. Ийм сурагчдыг багш ньсайн таньж, тэдний хийсэн өчүүхэн сайн үйлсийг ойшоож, ангид болон ангиасгадуур дэмжих маягаар хүүхдийг магтах хэрэгтэй.
Бичсэн: baljka | цаг: 17:22 | ашигтай зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax